m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 05:14
71
“Өдрийн сонин“ Ч.Ганбатаас албан ёсоор хүлцэл өчжээ

 

“Өдрийн сонин”-ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №279/5231 дугаарт “шинэ төмөр зам төсөл”-ийн 42 сая ам.доллар Бүгд Найрамдах Солонгос Улсад угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэдэг мэдээлэл нийтлэгдсэн. Уг нийтлэлд “УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарын 5 хүний нэр дээр энэ мөнгө орж ирсэн нь тодорхой болжээ” гэж мэдээлсэн нь бодит баримтад үндэслээгүй ташаа мэдээлэл байсан тул “Өдрийн сонин” 2016 оны 04 сарын 14-ний №088/5353/ дугаартаа УИХ-ын гишгүүн Х.Баттулгаас хүлцэл өчсөн юм.

 

Тэгвэл уг мэдээлэлд нэр нь дурдагдсан “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбатын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасандаа хүлцэл хүсч байна хэмээн “Өдрийн сонин”-оос албан ёсоор мэдэгдсэн байна.