m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 05:59
129
82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна

Монгол банкны мэдээгээр банкууд  2016 оны гуравдугаар сард нийт 1344 зээлдэгчдэд 82.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл  шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3565.3 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 81015-д хүрчээ. Гуравдугаар сард таван хувийн хүүтэй 11.0 тэрбум төгрөгийн зээлийг 252 зээлдэгчдэд олгосон бол 540 зээлдэгчдийн 22.3 тэрбум төгрөгийн зээлийг найман хувиас таван хувь рүү шилжүүлжээ.

Зээлдэгчдийн тоо 81015-д хүрчээ

Гуравдугаар сарын  эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 3.1 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 18.2 нэгж хувиар тус тус өссөн байна.