m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 06:14
132
Н.Энхбаяр: Ард түмэнд сонгох эрхээ эдлэхэд нь саад битгий болоорой

МАХН өнөөдөр /04.29/ Сонгуулийн ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж,  мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга Эрдэнэжамъян, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн С.Удвал, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, тус намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Б.Тулга болон намын гишүүд хүрэлцэн ирсэн юм.

МАХН 2016 оны сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэрийг бага чуулганаараа гаргасан

Сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснийхээ дараа МАХН-ын дарга болон гишүүд хэвлэлийнхэнд товч мэдээлэл хийлээ. МАХН-ын дарга  Н.Энхбаяр "Сонгуулийн тухай хуулийн дагуу МАХН 2016 оны сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэрийг бага чуулганаараа гаргасан. Ингээд хуулийн хугацаанд багтаж Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. Сонгуулийн ерөнхий хороо бичиг баримтыг шалгаж үзээд ирэх лхагва гаригт улс төрийн намуудыг сонгуульд оролцохыг баталгаажуулж, холбогдох бичиг баримтыг гардуулж өгнө" гэсэн мэдээллийг өгч байна. Мөн "Бид Сонгуулийн ерөнхий хороонд хандаж өнгөрсөн сонгуульд гаргасан алдаануудыг битгий давтаарай. Хэн нэгнийг, ямар нэг үндэслэлгүйгээр сонгуулиас битгий хасаарай. Ард түмэнд сонгох эрхээ эдлэхэд нь саад битгий болоорой. Харин түүнд нь тусалж, дэмжиж ажиллаарай гэсэн саналаа товч хэллээ" гэсэн юм.

Хэн нэгнийг, ямар нэг үндэслэлгүйгээр сонгуулиас битгий хасаарай