m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 06:21
187
Элэгний С вирусыг эмчлэх “Ledvir” эмийг оруулж иржээ

Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Дэлхийн Элэг шилжүүлэн суулгах холбооны ерөнхийлөгч, доктор Майкл Чарлтон, АНУ-ын “Mylan Limited” компанийн Зүүн Өмнөд Азийг хариуцсан захирал  Четэн Бангера,  “Монгол Эм Импэкс” компанийн захирал н.Болормаа нарыг хүлээн авч уулзаж элэгний С вирусыг эмчлэх “Ledvir” (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүний  талаар ярилцжээ.

Элэгний С вирусыг эмчлэх “Ledvir” (Ledipasvir/Sofosbuvir) бүтээгдэхүүнийг оруулж ирнэ

Элэгний С вирус эмчлэх “Ledvir” эм нь АНУ-ын “Mylan” компанийн бүтээгдэхүүн бөгөөд “Harvoni” болон “Ledvir” бүтээгдэхүүн нь хоорондоо адил нэг лицензтэй юм байна. Монголын Улсын эрүүл мэндийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ирсэн үндэсний ууган байгууллагуудын нэг болох Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг эхлүүлж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчдийн эмчилгээний өндөр үр дүнтэй дээрх эмийг оруулж ирэх албан ёсны борлуулагчаар ажиллах аж. Элэгний С вирусыг эмчлэх энэхүү эм нь 750 доллараар борлуулагдана.