m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 07:29
458
Н.Оюунбат: Монголчууд брэнд бүтээгдэхүүн хэрэглээд дэлхийн залуусын адил өнгөлөг яваасай

Мэргэжлийн нүүр будалтын болон арьс  арчилгааны бүтээгдэхүүний цогц шийдэл, Итали хэв маягийн илэрхийлэл Wycon брэндийн Монгол дахь салбар өнөөдөр  албан ёсоор үүдээ нээлээ. Дэлхийд алдартай энэхүү брэндийг "United Colors of Benetto"n брэндийг Монголд нутагшуулсан "Промон трейд" компанийнхан оруулж ирсэн юм. 2009 онд анх Европийн зах зээлд гарч эхэлсэн тус брэнд  дэлхийн 120 гаруй оронд өөрийн салбар дэлгүүрээ нээсэн аж.

Wycon брэндийн Монгол дахь салбар өнөөдөр  албан ёсоор үүдээ нээлээ

Хирардо Виани -Wycon брэндийн Монгол дахь салбарыг хариуцсан захирал

-Wycon бол Италийн гоо сайхны брэнд. Харьцангуй залуу брэнд хэдий ч дэлхийн олон оронд өөрийн бүтээгдэхүүнээ борлуулдаг. Өнөөдөр Монгол дахь салбараа нээж байгаадаа баяртай байна. Монгол бүсгүйчүүдээ манай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд, өөрийн дүр төрхөө тодотгоорой гэж хэлмээр байна.

Н.Оюунбат- Промон трейдХХК-ийн захирал

Зургаан жилийн өмнө Италийн алдартай Benetton брэндийг оруулж ирж байсан. Тэгвэл өнөөдөр Итали, Францын алдарт WYCON брэндийн дэлгүүрээ нээж байна. WYCON брэндийн маань уриа бол таны яаж өөрчлөгдөхийг дэлхий ертөнц харах болно гэсэн уриатай. Манай гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэж дэлхийн залуусын адил өнгөлөг өнгө, дүр төрхийг бүтээгээрэй гэж хэлмээр байна. Энэхүү брэнд маань сүүлийн үед Миланд хүч түрэн орсон. Хэрэгцээ байлаа гээд хэт үнэтэй бүтээгдэхүүнийг хүн болгон авч чаддаггүй. Чанартай бөгаад боломжийн үнэтэй брэнд бүтээгдэхүүнийг хүн авч хэрэглэж чадна шүү дээ. WYCON үнийн хувьд боломжийн учраас Монголдоо оруулж ирэхээр сонгосон.

Таны яаж өөрчлөгдөхийг дэлхий ертөнц харах болно

Топ модель Д.Болормаа

Энэ сайхан нартай өдөр WYCON брэндийн гоо сайхны дэлгүүр манайд нээгдлээ. Энэ брэндийг би өмнө нь мэддэг байсан. Ингээд манайд ороод ирсэн гэдэгт итгэж чадахгүй шоконд орлоо. Дээрээс нь   миний өсөж төрсөн хороололд нээгдэж байгаад үнэхээр баярласан Энэ бол миний найз Н.Оюунбатын амжилт. Монгол хүмүүс ийм мундаг гэдгийг харж бахархаж байна. Загварынханд маань хэрэгтэй бүтээгдэхүүнийг оруулж ирсэнд баярлалаа.

Манайд ороод ирсэн гэдэгт итгэж чадахгүй шоконд орчихоод байж байна

Зохиолч, яруу найрагч  Б.Шүүдэрцэцэг

WYCON гээд энэ гоо сайхны бүтээгдэхүүнийг гадаад явж авдаг байсан бол өнөөдөр эх орондоо чанартай, дэлхийд нэртэй бүтээгдэхүүнийг авч хэрэглэх боломжтой боллоо. Энэ алдартай бүтээгдэхүүнийг эх орноосоо худалдан авна гэдэг бол үнэхээр олзуурхууштай явдал. Хүн сайн хоол идэж ходоодоо хайрладаг бол эмэгтэй хүн чанартай сайхан бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа хайрлах ёстой. Италийн иргэдтэй адилхан чанартай бүтээгдэхүүн хэрэглэнэ гэдэг манай бүх хүмүүст сайхан байгаад эргэлзэх зүйл алга.

Хүн сайн хоол идэж ходоодоо хайрладаг бол эмэгтэй хүн сайхан бүтээгдэхүүн хэрэглэж арьсаа хайрлах ёстой

Тус брэндийн арьс арчилгааны болон, нүүр будалтын бүх бүтээгдэхүүнийг 5900-99900 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна шүү,  их хотын дэгжин бүсгүйчүүд ээ.