m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 07:42
135
Түрээсийн орон сууцанд орох иргэдийн нэрс тодорлоо

“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа өчигдөр "Авто тээврийн үндэсний төв"-ийн танхимд боллоо.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа II хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.

Шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцжээ

Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцжээ.

Үүнээс "Буянт-Ухаа 2" хорооллын "ТТОС"-нд шилжсэн 350 байрны түрээслэгчдийн нэрс тодорлоо. Түрээслэх эрхтэй болсон иргэдийн НЭРСИЙН ЖАГСААЛТ-ыг ТОСК-ын цахим хуудаснаас үзээрэй.