m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 08:07
108
БНСУ-ын тамирчид медалийн тоогоороо эхний аравт орохоо амлажээ

 

"РИО-2016" эхлэх өдөр ойртсоор байна.  Өмнөд Солонгос улсын 230 тамирчин Рио Де Жанейрогийн олимпод буудлага, усанд сэлэлт, уран гимнастик зэрэг спортын 27 төрлөөр оролцоход бэлэн болжээ. Тус улсын тамирчид  2012 онд Лондон хотноо болсон зуны олимпоос алтан медаль13, Ммөнгөн медаль 8, хүрэл медаль 27 ширхгийг тус тус хүртэж, авсан медалийнхаа тоогоор АНУ, БНХАУ, Англи, ОХУ-ын дараа V байранд жагссан.

Тэд багадаа 10 алтан медаль авахаар төлөвлөжээ.

    Харин энэ удаа Өмнөд Солонгос улсын баг тамирчид авсан медалийнхаа тоогоор мөн эхний арван байранд орох зорилго тавьжээ.Учир нь Сөүл хотоос Рио Де Жанейро хот хүртэл онгоцоор 12 цаг нисдэг ба энэ нь Лондон хоттой харьцуулбал хоёр дахин хол зай төдийгүй хоёр улсын хооронд 13 цагийн зөрөө байгаа нь тамирчдын үзүүлэх амжилтад багагүй нөлөөлнө гэж үзжээ. Тэд багадаа 10 алтан медаль авахаар төлөвлөжээ.