m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 09:32
69
10 нам нэг эвсэл хүсэлтээ ирүүлжээ

Нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлсэн хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд  хүргүүлж байна.

Өнөөдөр

  • Монголын Ардчилсан хөдөлгөөний нам,
  • Ардчилсан нам,
  • МАХН,
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам,
  • Монголын Социал-демократ нам,
  • Монголын Уламжлалын нэгдсэн нам,
  • Ард түмнээ хайрлая нам,
  • “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслийн төлөөлөл тус тус хүсэлт болон түүнд хавсаргасан баримт бичгээ Сонгуулийн Ерөнхий Хороонд хүлээлгэн өгөөд байна.

Өчигдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр МАН, Монгол консерватив нам, Бүгд Найрамдах нам хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд тус тус илэрхийлсэн билээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.