m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 09:53
79
14-16 хэм дулаан байна

2016 оны дөрөвдүгээр сарын 29-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны 21 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөд хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шөнөдөө Арцбогдын өвөр хоолойгоор, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зүүн хойш эргэж түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 14-16 хэм дулаан байна.