m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 10:05
114
"Apple" компанийн ажилтан хурлын танхимдаа нас барсан байжээ

"Apple" компанийн ажилтан АНУ-ын Купертино хотод байрлах тус компанийн төв байрны хурлын танхимд нас барсан байдалтай олдсон талаар хотын цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Санта Карла дүүргийн цагдаагийн албан хаагч, дэслэгч Андреа Урена хэлэхдээ ямар нэгэн гадны нөлөөллөөс болж амиа алдсан эсэхийг тогтооход эрт байна. Үхлийн шалтгааныг удахгүй мэдээлэх болно гэжээ. Компаний зүгээс уг ажилтны хувийн мэдээллийн талаар олон нийтэд мэдээлэхээс татгалзсан байна. 

"Apple" компанийн ажилтан хурлын танхимдаа нас барсан байжээ