m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 10:14
294
Хоёрдугаар ээлжийн халагдах цэргүүд маргааш ирнэ

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байна.

Хоёрдугаар ээлжийн халагдах цэргүүд маргааш ирнэ

Засгийн газрын тогтоолоор ирэх сарын 1-15-ны өдрүүдэд 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татлагыг улс орон даяар зохион байгуулахаар БХЯ, ЗХЖШ, Нийслэлийн ЗДТГ, орон нутгийн ЗДТГ бэлтгэлээ ханган ажиллаж байна. Цэрэг татлагыг зохион байгуулахад нийслэл, орон нутаг бүр харилцан адилгүй.

Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 2016 оны тавдугаар сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно. Мөн 2015 оны хоёрдугаар ээлжийн халагдах цэрэг энэ амралтын өдрүүдэд ирнэ.

ДҮҮРГҮҮДИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН БАЙР

Баянгол дүүрэг- “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

Баянзүрх дүүрэг– 53 дугаар дунд сургууль

Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй” / 83 дугаар дунд сургууль/ цогцолбор

Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургууль