m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.04.29 10:18
73
Шилжилт хөдөлгөөн өнөөдрөөс зогслоо

Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэж заасан байдаг. Хуулийн дагуу өнөөдрөөс эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн 60 хоногийн хугацаанд түр зогсоно.

Шилжилт хөдөлгөөн өнөөдрөөс зогслоо

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр 2016 оны зургадугаар сарын 29-ний Лхагва гаригт байгаа. Тэгэхээр хуулийн дагуу 2016 оны зургаадугаар сарын 30-ний Пүрэв гаригаас эхлэн иргэдийн шилжин суурьших хөдөлгөөн хэвийн горимдоо орно.