m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 00:05
186
“Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүдийг цагдан хорьжээ

“Босоо хөх Монгол” бүлгэмийн дөрвөн гишүүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн, хорьжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлээр буюу “Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх” гэснээр хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.  Тодруулбал 149.3-т “Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх заалтыг үндэслэн шалгаж байгаа аж.