m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 00:16
69
Байгууллагууд гаднах орчноо тохижуулж байна

 

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд инженер хангамж, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хянах 22 ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгүүд нийслэлийн 13 гудамж, нийтийн эзэмшлийн зам дагуу байрлаж буй аж ахуйн нэгжүүдийн тохижилтонд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа юм. Чингисийн өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу гадна, дотор тохижилтоо сайжруулж байна.

Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу гадна, дотор тохижилтоо сайжруулж байна
 

“Эм Ай Ти Ай Си” ХХК, “Монголиа “Проперти деволопмент” ХХК, “Хурд групп” ХХК, “Өрхдий трейд” ХХК, “Монгол микрон кашимер” ХХК, “Моннис” групп, “Эх Монгол групп” ХХК, “Эфис констракшн” ХХК, “УСУГ-ын сургалтын төв”, “MSM” ХХК, “Герман стандарт” ХХК, иргэн Л.Болорболд, Н.Баттулга нар орчноо тохижуулж хашаагаа шинэчилж, өнгө үзэмжийг нь сайжруулан, зам хааж байрлуулсан кантенераа нүүлгэсэн. Мөн барилгынхаа гадна талбайд хаалт хамгаалалт хийж, ажилчиддаа аюулгүй ажиллагааны нэгдсэн зөвлөмжийг өгч, сургалт зохион байгуулжээ.