m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 00:23
89
Зуслангийн замын ажилтай танилцлаа

Сүхбаатар дүүргийн удирдлагууд дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй зуслангийн чиглэлийн зам засварын ажлын явцтай танилцлаа. Уг ажлыг "Төгс зам" ХХК гүйцэтгэж буй бөгөөд зам барилгын ажлыг иргэдэд хүндрэл, төвөг багатай үргэлжлүүлэх үүднээс замыг бүрэн хаалгүйгээр, хэсэгчлэн хөдөлгөөнийг нэвтрүүлж, хучилтын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. 

Өнгө хучилтын ажлыг энэ сарын дундуур эхэлж ирэх сарын 1-н гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөөд байна. Суурь хучилттай замын зузаан таван см байсан бол өнгө хучилт хийснээр есөн см-ийн зузаантай болох ажээ.