m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 00:33
121
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлийг худалдах цэг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр иргэдэд худалдаалах цэгийг эхний ээлжинд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбарт байгуулаад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр борлуулна

Харин энэхүү худалдааг өргөтгөж түрээс, татвар авахгүйгээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад борлуулах боломжоор хангах зорилгоор "Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг"  байгуулах тухай А/394 дүгээр захирамжийг Хотын дарга гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх болон жуулчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөөг өгөх “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг”-ийг жуулчдын төвлөрөл ихтэй газарт тавдугаар сард багтаан нээн ажиллуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болголоо.