m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 00:35
312
“Ногоон гэрэл-Цагаан шугам-2016” тэмцээн боллоо

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсээс “Ногоон гэрэл-Цагаан шугам-2016” тэмцээн зохион байгуулжээ. Тэргүүн байранд “Шонхор” баг 14,3 оноогоор, дэд байранд Т.Борын нэрэмжит сургууль “Зоригт” баг 13,1 оноогоор тус тус шалгарлаа. 

Цогтцэций суманд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 09-14-нд зохион байгуулсан “Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх өдөр”-т сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдал” сэдэвт гар зургийн уралдааны шалгарсан уран бүтээл, 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс тэдний эцэг эхчүүдэд хандсан “Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвтэй захидлуудын хэсэгчлэн олон нийтэд хүргэн ажиллаж байгаа гэнэ.