m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 02:41
134
Автомашиных нь толин дээр дугаар бичих үйлчилгээ үргэлжилж байна

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авто машины эд анги, түүний дотор толь, батерей зэрэг зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн зөвшөөрлийн дагуу автомашины толь болон, түүний хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичих үйлчилгээг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүлээд байна.

Автомашины толь болон, түүний хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичнэ

Ингэхдээ толин дээр мөнгөн аяган дээр бичвэр хийдэг халаагч бичвэрийн үзгээр дугаарыг нь бичиж буй юм байна. Одоо энэхүү үйл ажиллагааг тус дүүргийн 14, 16 дугаар хороон дахь цагдаагийн хэсгийн байранд ажлын цагаар дээрх үйлчилгээг тогтмол хийж байна. Энэ бичвэрийг эхлүүлсэнээс хойш 16 дугаар хороонд 45, 14-р хороонд 32 иргэн бичвэр хийлгээд байгаа ба олон нийтэд мэдээлэл цацагдаж эхэлсэнээр өөрсдөө ирэх хандлага нэмэгдэж байгаа аж.