Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилж байна. БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сүн Ерөнхийлөгчид бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаа болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж албан ёсны айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Ерөнхийлөгчид бараалхана.
Мөн Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө.