m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 04:45
112
Агаарын бохирдлын эсрэг авах арга хэмжээний талаар зөвлөлдөнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналын талаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах гэж байна.

Зөвлөлдөх уулзалтад нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Агаарын чанарын алба, Цаг уур орчны шинжилгээний газар, Уул уурхайн яам, Жайка төслийн холбогдох албаныхан, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно. Зөвлөлдөх уулзалтаар агаарын бохирдлын одоогийн төлөв байдал, газарзүйн тогтоц, уур амьсгалын хүчин зүйлийг өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах, авто тээврийн хэрэгслээс гаралтай  бохирдлыг бууруулах арга зам зэрэг асуудлыг хөндөж хэлэлцэнэ.

Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар зөвлөлдөнө

Тухайлбал Агаарын бохирдол, уур амьсгалын хүчин зүйл, агаарын хонгил үүсгэх, дизель хөдөлгүүрээс ялгарах тортогшилт шүүх төхөөрөмж гэсэн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Энэхүү зөвлөлдөх уулзалтаас цаашид хэрэгжих боломжтой төсөл, арга хэмжээний саналыг шалгаруулж Агуурын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанд өргөн барьж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Зөвлөлдөх уулзалт тавдугаар сарын 20-ны /баасан гараг/ 09:00 цагаас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.