m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 05:01
82
Ч.Эрдэнэбаяр: Бүтээл хулгайлсан хүн амархан баригддаг учир хурдан гараа өргөдөг

MASS.МN сайтын хамт олон тодорхой сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Ээлжит хэлэлцүүлгээр оюуны өмчийн асуудлыг хөндөж, холбогдох албаны хүмүүсийг урьж ярилцсан билээ. Энэ үеэр Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Ч.Эрдэнэбаяраас дараах тодруулгыг авлаа.

- Манай Улсад оюуны өмчийн өнөөгийн байдал аль түвшинд байна. Энэ тал дээр Оюуны өмчийн газар хэрхэн анхаарлаа хандуулж ажилладаг вэ?

- Оюуны өмч буюу зохиогчийн эрх гэдэг нь өргөн цар хүрээтэй ойлголт.  Тодруулбал, зохиогчийн эрхийг ямар нэг гэрчилгээ, патент авахгүйгээр тухайн бүтээл туурвисан өдрөөсөө оюуны өмчийн хамгаалалтад орж, эрх нь үүсдэг. Өөрөөр хэлбэл уран бүтээлч Оюуны өмчийн газарт хандаж гэрчилгээ авах шаардлагагүй гэсэн үг. Харин зохиогч өөрөө уран бүтээлийг нь хэн нэгэн зөвшөөрөлгүй ашиглаж байгаа асуудлаар манайд хандаж болно. Тэгэхээр оюуны өмчийн хамгаалалтад орж, эрх нь үүссэн бүтээлийг цаашид хэрхэн хамгаалах вэ, одоогийн нөхцөл байдал ямар байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу.  Ер нь Оюуны өмчийн газар байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Манай газар жилд 800-1000 бүтээл бүртгэж, зохиогчийн эрхийн гэрчилгээ олгодог. Гэхдээ зөвхөн тухайн уран бүтээлч өөрстөө хүсэлтээ гаргасан тохиолдолд л бүртгэдэг.  

Тухайн бүтээл туурвисан өдрөөсөө оюуны өмчийн хамгаалалтад орж, эрх нь үүсдэг

- Аливаа уран бүтээл зохиогдсон өдрөөсөө хамгаалалтад орж, эрх нь үүсдэг гэлээ. Жишээ нь хөгжмийн зохиолч, яруу найрагчдын хооронд зохиогчийн эрхийн асуудал хөндөгдөх байх. Хэний бүтээл вэ гэдгийг хэрхэн нотлох вэ?

- Ийм асуудал гарсан тохиолдолд шинжээчид тогтоодог. Мэдээж уран бүтээлчдийн бүтээл бүр яг ижил, он сар нь зөрөхгүй байна гэж байхгүй. Шинжээчид үүнийг тодорхойлно. Гэхдээ уран бүтээлээ шинжлүүлье гэж хандах нь цөөхөн.  Учир нь бүтээл хулгайлсан хүн амархан баригддаг учир хурдан гараа өргөдөг.  

Бүтээл хулгайлсан хүн амархан баригддаг учир хурдан гараа өргөдөг