m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 05:18
118
АТГ Уул уурхайн яаманд шалгалт хийж байна

Авлигатай тэмцэх газраас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт хяналт шалгалт хийж байна. 

Шалгалтын хүрээнд холбогдох байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа болон тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргуулан авч буй хуулийн хэрэгжилт болон нийт мэдүүлэг гаргагч нарын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааны хэрэгжилтийг хянан шалгаж байна.