m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 06:35
140
“Сэлэнгэ-2016” команд штабын сургууль амжилттай болж өнгөрлөө

Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудын эмх замбараагүй байдал үүссэн үеийн хамтын ажиллагааг сайжруулах, тэдний албаны бэлэн байдлын жигдрэлт, бэлтгэлжилтийг хангах зорилгоор зохион байгуулагдсан “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль Сэлэнгэ аймагт амжилттай явагдаж дууслаа.

Энэ удаагийн команд штабын сургуульд Онцгой байдал, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль сахиулах их сургууль, Хилийн цэрэг, Тахарын албаны 300 гаруй албан хаагч оролцлоо.

Команд штабын сургуулийн хаалтын ажиллагаанд Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцож, хууль сахиулах байгууллагын бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө. Команд штабын сургуульд оролцсон Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэгтэй байгууллагуудад талархал гардуулж, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг Хууль зүйн яамны Тэргүүний ажилтан цол тэмдэг, Хүндэт жуух бичиг болон аймгийн Засаг даргын жуух бичгээр шагнаж, урамшуулжээ.