m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 07:10
105
Нэрт зураач бусдаар зуруулдаг болохоо хүлээжээ

БНСУ-ын нэрт дуучин, радиогийн хөтлөгч, зураач Чу Ёнг Нам бусдаар зураг зуруулж өөрийн нэрээр худалддаг байсан нь илэрч бөөн дуулиан тарьжээ.Энэ эрхэм тус улсын соёл урлагийн салбарын томоохон төлөөлөл бөгөөд өмнөө барьдаг хүний нэг юм.Өдгөө 71 настай тэрбээр хүнээр зургаа зуруулдаг гэдгийг түүний туслах зураачаар ажилласан нэгэн иргэн цахим хуудсанаа бичсэнээр илэрчээ.

"Би сүүлийн найман жилийн дуучин Чу Ёнг Намын туслах зураачаар ажилласан. Тэр зурах сэдвийнхээ ерөнхий зураг болон санааг цаасан дээр буулган надад илгээж, би санаагаа нэмж зургийн 90 хувийг  өөрийн гараар зурж дуусгадаг байсан. Би түүнд 300 гаруй зураг зурж өгсөн ба тэрээр дийлэнх зургийг 2-12 сая вонноор худалдсан боловч надад нэг зураг зурсаны шагнал гэж ердөө 100 мянган вон өгдөг" гэж бичсэн ажээ.

Нэр алдартай бүх зураачид 2-10 туслах зураачтай байдгийн нэгэн адил би ч гэсэн туслах зураачтай байсан. Гэхдээ би бүтээлийнхээ санаа болон ерөнхий загварыг өөрөө зохиодаг байсан" гэж мэдүүлж байгаа гэнэ.

Мэдээлл мөрөөр Сөүл хотын цагдаагийн газар дуучин Чу Ёнг Намыг бусдыг залилан мэхлэх байдлаар урлагийн бүтээл худалдсан хэргээр шалгахаар боллоо. Чу Ёнг Нам ихэнх зургаа туслах зураачаар зуруулсан гэдгээ зөвшөөрсөн ба "Нэр алдартай бүх зураачид 2-10 туслах зураачтай байдгийн нэгэн адил би ч гэсэн туслах зураачтай байсан. Гэхдээ би бүтээлийнхээ санаа болон ерөнхий загварыг өөрөө зохиодаг байсан" гэж мэдүүлж байгаа гэнэ.