m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 09:32
146
Башёг тэргүүлэгч хоёр бөх маргааш учраа таарна

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн 12 дахь өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Башёг тэргүүлж яваа их аварга Хакүхо, озэки  Кисенасато өнөөдрийн өрсөлдөгчдөө давлаа.  Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Гоидог, Кисенасато Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг  ошидаши мэхээр давжээ. 

Маргааш  хамгийн сонирхолтой барилдаан болно. Учир нь башёг тэргүүлж буй хоёр бөх хоорондоо барилдана. Мөн их аварга Харүмафүжи, Какарюү нар учраа таарч барилдана.