m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 23:41
63
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

Аргын тооллын 5 сарын 22, Адъяа гараг. Билгийн тооллын 16, Онгоц одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.