m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 23:46
62
Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын  бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.  Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө  11-16 градус дулаан байна.