m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 00:24
120
Австрали улсад цалинтай дадлагажигч зуучлах зөвшөөрөл манай улсад байхгүй

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд Монгол Улсын иргэдийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр зуучлах үйл ажиллагааг эрхлэхээр заасан байдаг. Одоогоор Австрали улсад Монгол Улсын иргэдийг хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг аливаа аж ахуйн нэгж, байгууллагад олгоогүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна.  

Австрали улс Ази, Номхон далайн есөн орон болон Тимор Лест улсын ажилчдыг өөрийн орны хөдөө аж ахуй, нийтийн үйлчилгээний салбарт хөдөлмөр эрхлэх  боломжоор ханган эдийн засагт нь нэмэр оруулах, нөгөө талаас өөрийн ажил олгогч нарт улирлын чанартай ажилд хүрэлцэхгүй байгаа ажилчдыг гаднаас хангах боломж олгох зорилгоор Улирлын ажилчдын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. 

Монгол Улс  болон  Австралийн Засгийн газар хооронд энэ чиглэлээр одоогоор албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулаагүй 

Австралийн Засгийн газар уг хөтөлбөрийг Фижи, Кирибати, Науру, Шинэ Папуа Гвиней, Самао, Соломоны арлын улс, Тимор Лест, Тонга, Тували болон Вануату гэсэн 10 улстай Улирлын ажилчид авах тухай Санамж бичиг байгуулан хэрэгжүүлж байна. Монгол Улс  болон  Австралийн Засгийн газар хооронд энэ чиглэлээр одоогоор албан ёсны гэрээ хэлэлцээр байгуулаагүй байгаа тул дадлагажигч ажилтнаар Австралид хөдөлмөр эрхлэх боломжгүй болохыг анхааруулж байна.

Холбогдох мэдээллийг Австралийн Засгийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн яамны www.employment.gov.au/seasonal-worker-programme болон Цагаачлал болон хил хамгааллын яамны  www.border.gov.mn вэбсайтаас танилцах боломжтой.  \

Эх сурвалж: Хөдөлмөрийн яам