m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 04:29
108
С.Сэрчмаа: Шинэ клипэнд охин маань найзуудтайгаа тоглосон

Монгол Улсын СТА дуучин С.Сэрчмаа шинэ уран бүтээл гаргасан байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Сайн байна уу, шинэ уран бүтээлээ гаргасан байна. Нэрийг нь сонсоход л найзуудад зориулсан дуу гэдэг нь мэдэгдэж байна?

-Сайн байна уу. Best friend нэртэй найзуудын үерхэл, нөхөрлөлийн талаар өгүүлэх шинэ дуугаа гаргалаа. Дууны маань аяыг Ocean grey, үгийг DNK, клипийг Solomedia студид хийсэн. Энэхүү клипэнд манай охин найзуудынхаа хамт тоглосон.

Клипэнд манай охин найзуудынхаа хамт тоглосон

-Авьяаслаг бүжигчин охидуудын бүжгийг хэн дэглэсэн бэ?

-Плехановын сургуулийн авьяаслаг охидууд бүжиглэж, бүжгийг Журавлев Артём дэглэсэн. 

-Нэг хэсэг уран бүтээл хийсэнгүй. Цаашид шинэ дуу, цомог гаргах талаар төлөвлөж байна уу?

-Саяхан Хурд хамтлагийн дуучин Отгонбаяртай хамтран "Би урссаар", "Анхны шөнө" гэдэг хоёр шинэ дуу хийсэн. Удахгүй клипжүүлнэ.