m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 06:44
66
Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонслоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонслоо. Асуулгыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр тавьсан бөгөөд гишүүд уг асуудалтай холбогдуулан саналаа хэлсэн юм. Гишүүдийн хэлж буйгаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх хэрэгтэй гэв. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталснаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болсон билээ.