m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 09:52
80
С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томиллоо. Үдээс өмнө хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг дөрвөн цагийн хугацаатай завсарлага аваад байсан. Улмаар үдээс хойш нэгдсэн хуралдаан үргэлжилж, гишүүдийн 94.7 хувийн саналаар С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилохыг дэмжлээ. Мөн гишүүдийн 96.4 хувийн саналаар ЭМС-ын сайдаас Г.Шийлэгдамбыг чөлөөлөөд байна.

94.7 хувийн саналаар С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилохыг дэмжлээ.

С.Ламбаа өмнө нь ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Мөн 2008-2012 онд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм. С.Ламбаа ийнхүү томилогдсоноор найман сар гаруйн хугацаанд удирдлагагүй байсан ЭМСЯ эзэнтэй боллоо.