m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 22:30
186
Үндэсний музей хүүхдүүдэд үнэгүй үйлчилнэ

Удахгүй болох Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Үндэсний музейгээс хүүхэд багачууддаа зориулан ээлжит бэлгээ барих гэж байна. Тодруулбал 2016 оны тавдугаар сарын 31, зургаадугаар сарын 01-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр боллоо. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудтай шинэчилсэн нөхцөлтэйгээр хамтран ажиллах гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр болон 10-р ангийн сурагчдыг музей үнэгүй үзүүлж байна. Тус музей нь байнгын үзэсгэлэнгийн есөн танхимтай, 56000 гаруй үзмэртэй  юм байна.

 Музей нь байнгын үзэсгэлэнгийн есөн танхимтай, 56000 гаруй үзмэртэй  юм