m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 22:47
204
Египетийн онгоц огцом эргэлт хийснийхээ дараа унажээ

Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн “Airbus A320” нисэх онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Парис хотоос Каир хүрэх “EgyptAir” компанийн “MS804” нислэг пүрэв гаригийн үүрээр Газар дундын тэнгист унаж сүйрсэн юм. “Airbus A320” нисэх онгоц 10 мянган метрийн өндрөөс тэнгист унахын өмнө огцом эргэлт хийснийг Грекийн албаныхан мэдээлжээ. Нисэх онгоц эхлээд 90 градус зүүн тийш, дараа нь 360 градус баруун эргэснээр 10 мянган метрийн өндрөөс унасан аж.

Нисэх онгоц эхлээд 90 градус зүүн тийш, дараа нь 360 градус баруун эргэснээр 10 мянган метрийн өндрөөс унасан

Онгоцны сүйрэл техникийн доголдол эвсэл террорист халдлага байсан гэж Египетийн албаныхан таамаглаж байна. Египет, Грек, Франц, Их Британийн цэргийнхэн Капратос арлын ойролцоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Одоогоор нисэх онгоцны сэгийг олоогүй байгаа юм.

Египетийн онгоцонд 56 зорчигч, нисэх багийн долоон гишүүн, аюулгүй албаны гурван хүн зорчиж явжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN