m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 02:48
113
Монгол залууд дөрвөн жиийн ял оноолоо

БНСУ-ын  Чежү арлын шүүхээс Монгол Улсын иргэн, тус арал дахь нэгэн морины аж ахуйд ажилладаг байсан 38 настай  С-д дөрвөн жил хоригдох ял оноожээ. 

Солонгос захирал нь түүний хүсэлтийг хүлээн авч тус болсон ч Монгол залуу С  казино тоглож дуусгасан ажээ.

С нь тус арлын нэгэн морины аж ахуйд 2013 оноос эхлэн ажиллаж эхэлсэн ба өнгөрсөн III сард  компанийнхаа захиралд хандаж "Миний визийг нэг жилээр дахин сунгахад 12 сая вонны мөнгөн барьцаа тавих шаардлагатай гэсэн. Та надад 12 сая вонн түр зээлүүлээд банкны картад хийж өгч тус болооч. Би визээ сунгуулаад өгнө" гэжээ. Солонгос захирал нь түүний хүсэлтийг хүлээн авч тус болсон ч Монгол залуу С  казино тоглож дуусгасан ажээ.

    Чежү арлын шүүхээс мэдэгдэхдээ "Монгол залуу С нь казино тоглох зорилгоор бусдыг хууран мэхэлж мөнгө зээлсэн төдийгүй зээлсэн мөнгөө буцааж төлөх хүчин чармайлт огт гаргахгүй байгаа зэргийг үндэслэн түүнд дөрвөн жил хоригдох ял оноосон" хэмээн мэдэгджээ.