m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 04:49
157
Шинэ технологийг Онцгой байдлын албанд нэвтрүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе Ким Хүн Сан болон тус улсын Батлан хамгаалахын аж үйлдвэрийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

БНСУ-ын Батлан хамгаалахын аж үйлдвэрийн газар нь Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегийн албатай хамтран Монгол-Солонгосын батлан хамгаалахын аж үйлдвэрийн семинар болон нисгэгчгүй нисэх аппаратын үзүүлэх нислэгийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Уулзалтын үеэр хоёр орны онцгой байдлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын Онцгой байдлын алба, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгслийн шинэ технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монголын нөхцөлд ой, хээрийн түймэр, эрэн хайх, тандан судлах ажиллагаанд ашиглаж болох нисгэгчгүй нисэх аппарат, хянах камер, аврагчдын усны эрэн хайх ажиллагаа явуулахад ашиглах гүний усны камер, цацраг химийн ослын үед ашиглах хүн нэг бүрийн халдвар, хамгааллын хувцас, хэрэглэлийг Монголд нэвтрүүлэх хүсэлтэй байгааг уулзалтын үеэр илэрхийлсэн байна Солонгос улс нь цацраг химийн халдвар хамгааллын хувцас, хэрэглэлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанараараа Азидаа тэргүүлдэг юм.