m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 05:03
115
Хүний аминд хүрсэн этгээдэд 12 жилийн ял оноолоо

Хувийн таарамжгүй харьцааны улмаас хүний аминд хүрсэн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Э нь согтуугаар өнгөрөгч хоёрдугаар сарын 6-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт оршин суух Ч-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг хутгалж амь насыг нь хохироосон байдаг.

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх уг хэргийг хэлэлцээд Э-д 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.