m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 23:19
98
Онгоцны хар хайрцаг олдоогүй байна

Парисаас Кайр хүрэх замдаа Газар дундын тэнгист осолдсон “EgyptAir” компанийн “Airbus A320” нисэх онгоцны сүйрлийг шалтгаан эцэслэн тогтоогдоогүй байна. Баасан гаригт Египетийн талаас өгсөн шинэ мэдээллээр, Пүрэв гаригийн үдээс өмнө онгоц осолдохоос хэдхэн минутын өмнө онгоцны бүхээгт утаа гарч байгаа түгшүүрийн дохио хяналтын албанд ирсэн гэдгийг мэдээлжээ.

Агаарын нислэгийн мэргэжилтнүүд автоматаар илгээгдсэн энэхүү түгшүүрийн дохио нь шууд утгаараа бүхээгт гал гарсан, бөмбөг дэлбэрсэн, механик гэмтэл гарсан гэдгийг тухайлан тодорхойлж чадахгүй гэдгийг санууллаа.

Хамгийн гол нотлох баримт болсон нисгэгчийн бүхээг дэх яриаг бичсэн хар хайрцаг олдоогүй байгаа юм

Хамгийн гол нотлох баримт болсон нисгэгчийн бүхээг дэх яриаг бичсэн хар хайрцаг олдоогүй байгаа юм. Харин Газар дундын тэнгист ажиллаж буй эрэлчид өчигдөр Египетийн хойд зүгээс 290 километрийн зайд онгоцны суудал, чемодан болон хүний биеийн зарим нэг хэсгийг агуулсан онгоцны сэгийг уснаас олжээ.