m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 01:19
158
2500 м2 талбайд тэмдэглэгээний ажил хийнэ

 

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах тохижилтын ажлын хүрээнд энэ онд автозамын болон явган хүний замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2500 м2 талбайд хийхээр төлөвлөсөн. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Сүхбаатарын гудамжинд 295м2 талбайд гарц, зогс, сум зэрэг тэмдэглэгээ, Чингисийн өргөн чөлөө, 120мянгатын уулзварт үргэлжилсэн шугам тэмдэглэгээг 300м2 талбайд термопластикаар хийсэн.

Автозамын болон явган хүний замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2500 м2 талбайд хийнэ

Драгон төвийн үүдэнд 40м2 талбайд машины зогсоолын тэмдэглэгээ, 10-р хорооллын 13-р сургууль орчим хоёр , Өргөөгийн ар буюу Хасбаатарын гудамжинд дөрөв, Хермэс худалдааны төвийн үүдэнд нэг гарцын тэмдэглэгээг тус, тус хийгээд байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, замуудад замын босоо тэмдэг шинээр тавих, сэргээх, шинэчлэх, засварлах зэрэг ажлуудыг хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.