m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 01:20
87
Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр башёг тэргүүллээ

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башё амжилттай болж өндөрлөлөө. Энэ сарын башёд их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр 37 дахь түрүүгээ авч чадлаа. Тэрээр 14 дэх өнөөдрийн барилдаанд Харүмафүжиг өвдөг шороодуулснаар 37 дахь түрүү авах нь тодорхой болсон.

Харин 15 дахь өдрийн барилдаанд их аварга Какарюүтэй барилдаж давсанаар нэг ч уналгүй түрүүлж, гарамгай сайхан амжилт үзүүллээ. 

Харин 15 дахь өдрийн барилдаанд их аварга Какарюүтэй барилдаж давсанаар нэг ч уналгүй түрүүлж, гарамгай сайхан амжилт үзүүллээ.

Энэ сарын хамгийн гол барилдаан 13 дахь өдөр тэмцээнийг нэг унаагүй тэргүүлэн барилдаж байсан хоёр бөхийн хооронд болж,  Хакүхо илүүрхэж түрүүлэх боломжоо олж авсан. Харин тэмцээнийг озэки Кисенасато  14 дэх өдрийн барилдаанд их аварга Какарюүд өвдөг шороодож башёг 13 даваатайгаар дуусгалаа.