m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 04:35
136
Гэмт хэрэгтнүүдийг саатуулан шалгаж эхэлжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр “Булгийн тохой” гэх газар буюу “Шувуун фабрик”-ийн орчим өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан цогцос олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, холбоотой мэдээллийг иргэдээс авч буйг өмнө нь бид мэдээлсэн.

Хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна.

Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас мэдээлэл хийж, цогцос хэн болохыг тогтоож, гэмт этгээдүүдийг олж, шалгаж эхэлснээ мэдэгдлээ. Эрэн сурвалжлах ажиллагааг идэвхтэй явуулсны дүнд хохирогч Улаанбаатар хотод оршин суух 53 настай эрэгтэй Б болох нь тогтоогдсон байна. Хохирогч “Б”-г иргэн “Н” хутгалан амь насыг нь хохироон, бусадтай бүлэглэн зөөвөрлөн шатаасан болох нь мөрдөн байцаалтаар тогтоогоод байгаа гэнэ.

Хохирогч Б-ын цогцсыг “Булгийн тохой” гэх газарт байсныг иргэн Г, Х нар харсан боловч цагдаагийн байгууллагад хандалгүй хугацаа алдсан. Энэ үйлдэл нь иргэн Г, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үл мэдээлэх гэсэн зүйл ангиар холбогдуулан шалгаж, саатуулахад хүргэсэн байна.