m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 04:43
103
Оклахома цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөөх тулаан өнгөрөгч жилийн аварга Алтан мужийн дайчид болон Охлахома Сити Тандер багийн хооронд өрнөж байгаа.  Финалын гурав дахь тоглолт “Оклахома сити Тандер” багийн талбайд болсон юм талбайн эзэд “Голден Стэйт Уорриорс”-ыг 133:105-аар буулган авч, цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ.

Тус тоглолтод К.Дюрант 33 оноо, найман самбар авсан бол Р.Уэстбрук 30 оноо, 12 самбар, найман оновчтой дамжуулалт өгчээ. Харин “Уорриорс”-аас С.Карри 24 оноо, К.Томпсон 18 оноо авсанч тэд цувралын гурав дахь тоглолтонд ялагдал хүлээлээ.