m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 05:36
169
Залуу арслангууд түрүү булаалдлаа

Монгол улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан өнгөрөгч амралтын өдөр боллоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, гарьд И.Доржсамбуу, заан Б.Соронзонболд тэргүүтэй 224 бөх зодоглоо. Хүндэтгэл үзүүлэх барилдааныг улсын арслан Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, М.Мөнгөн-Оньс, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь нарын үе үеийн арслан цолтнууд хүрэлцэн ирж, барилдааныг үзэж сонирхлоо. 

Залуу арслан цолтнууд хүндэтгэлийн барилдааны түрүү булаалдлаа.  Арслан П.Бүрэнтөгс давхар шуудагнаас түрж хөөхдөө өөрөө чирэгдэн шороодсоноор Э.Оюунболд арслан түрүү бөхөөр тодров. Их шөвөгт харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарсан билээ.