m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 06:12
95
Э.Бат-Үүл: Бид том ялах ёстой

НИТХ-ын ээлжит сонгуульд АН-аас 45 хүн нэр дэвшиж буй. Эдгээр нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй гишүүд, дэмжигчидтэйгээ хаалттай  уулзлаа.

Нийслэлийн ИТХ-ын  сонгуульд АН-аас нэр дэвшигчид “Улаанбаатараа улам хөгжүүлье” уриан дор “5+” төлөвлөгөө боловсруулж ажиллах аж. Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нэр дэвшигчдийн төлөөллөөс байр суурийг нь сонслоо.  

- Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчид хэрхэн ажиллаж, ямар уриан дор нэгдэх вэ?

- 2016 онд хийх хамгийн гол ажил бол мэдээж сонгууль.  Нийслэлийн АН-ынхан “Улаанбаатараа улам хөгжүүлье” уриан дор оролцоно. Мэдээж энэхүү уриа бол нийслэлчүүдийн захиалгаар бий болсон. Өмнө нь ч бид иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн уриаг дэвшүүлж, ажил хэрэг болгосоор ирлээ. Бид энэ удаа том ялах ёстой. Өмнө нь хийсэн ажлаа хэд дахин нэмэгдүүлэх, улам их зүйл хийх ёстой гэсэн үг юм.

Нийслэлийн АН-ынхан “Улаанбаатараа улам хөгжүүлье” уриан дор оролцоно

- НИТХ-ын  сонгуульд өрсөлдөх багаа танилцуулаач?

- Манай багт 45 буюу дундаж насны хүмүүс зонхилж байна. 45 нас гэдэг хийж бүтээх ид нас бөгөөд үүрэг хариуцлагыг сайтар ухамсарласан байдаг. Мөн эмэгтэйчүүдийн нэр дэвших квотод хүрч залуучууд эмэгтэйчүүд гэх мэт нийгмийн төлөөллийг бүрдүүлж чадлаа.

Залуучууд эмэгтэйчүүд гэх мэт нийгмийн төлөөллийг бүрдүүлж чадлаа

НИТХ-д Баянгол дүүргээс нэр дэвшигч Л.Нарантуяа: Салбар бүрт хөгжлийг авчрах он жилүүд угтаж байна

-НИТХ-д Ардчилсан намаас  2012-2016 онд 26 төлөөлөгч ажиллалаа. Үүнээс зургаан нь эмэгтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Э.Бат-Үүл даргатай хамтарсан шинэчлэлийн баг нь бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, нийслэлийн төрийн захиргааны үйлчилгээ, хандлага, бүтэц зэргийг шинэчилж чадлаа. Дараагийн бидний зорилго бол энэхүү шинэчлэлээ үргэлжүүлж салбар бүрт хөгжлийг авчирна. Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд АН-аас найман эмэгтэй нэр дэвшиж байна. 

Энэ удаагийн ИТХ-ын сонгуульд АН-аас найман эмэгтэй нэр дэвшиж байна

Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшигч М.Цэвээн-Очир: Хүчтэй багийн тоглогч боллоо

- НИТХ-ын сонгуульд оролцох Э.Бат-Үүлийн даргын баг үнэхээр хүчтэй . Энэ багийн "тоглогч" болж байгаадаа сэтгэл өндөр байна. Өмнө би “Автобус-3” компанийг удирдаж байсан ч  Сонгуулийн тухай хуулийн дагуу үүрэгт ажлаа өгөөд хотын хөгжилд хувь нэмрээ оруулахаар шийдсэн.

Хүчтэй багийн "тоглогч" болж байгаадаа сэтгэл өндөр байна