m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 06:16
118
Энхийг сахиулах хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон,  Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрис нар өнөөдөр уулзлаа. Уулзалтаар хоёр орны батлан хамгалах салбарын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна.

Албаныхан энхийг сахиулах ажиллагааны чиглэлийн хамтын ажиллагаа болон ирэх есдүгээр сард болох хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын зөвлөлдөх уулзалт зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцсон байна.