m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 07:08
129
Цэцэрлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчиллаа

Дундговь аймгийн Луус суманд "Төрийн алба-мэдлэг, ур чадвар-хариуцлага" сарын аяны хүрээнд цэцэрлэгийн  үйл ажиллагаагаа сурталчлах, туршлагаа нэвтрүүлэх, иргэдэд хуулийн мэдлэг олгох зорилгоор албан байгууллага, иргэдэд мэдээлэл хүргэх өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус хамт олон нь жилд хоёр удаа нээлттэй мэдээллийн өдөрлөг тогтмол зохион байгуулан үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд хүргэдэг. Нээлттэй өдөрлөгөөр бусад байгууллагад туршлага болохуйц удирдлагын арга барил, багш, хамт олны бүтээлч сэтгэлгээ, сурагчдын бүтээл, эцэг эхийн оролцоо гэх мэт олон ажлуудыг зохион байгуулсан байна.