m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 08:25
66
З.Энхболд: Оффшор бүсэд данстай хүнийг нэр дэвшүүлэхгүй

2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг өнөөдрөөс тодруулж эхлэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд сүүлийн үед дуулиан дагуулж буй оффшор данстай холбоотой асуудлаар өөрийн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намууд ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна" хэмээжээ.

Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй

Харин энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ ”Оффшор данстай бол хадны мангаа гэж хандаж болохгүй. Монгол Улсад 1993-2013 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 14 тэрбум ам.доллар орж ирсэн. Гадаадаас орж ирж байгаа нийт хөрөнгийн дийлэнх нь оффшор бүсүүдээс орж ирдэг. Оффшор болгоныг муухай гэж болохгүй ”хэмээв. 

Оффшор данстай бол хадны мангаа гэж хандаж болохгүй