m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 00:08
72
Энхтайваны өргөн чөлөөнд тохижилт хийж байна

“АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөөнд тохижилтын ажил хийгдэж байна. “Буурал сутай” ХХК 7500 метр квадрат хавтан нөхөж, засварлан будахаас ажлынхаа 70 хувийг хийв. Харин “Экструд констракшн” ХХК 2600 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр суурилуулах бөгөөд ажлын гүйцэтгэл 30 хувьтай байна.

2600 метр квадрат явган хүний замын хавтанг шинээр суурилуулна
 

Нийтийн эзэмшлийн гудамж зам дагуу байрлаж буй “Jewel” салон хаягаа шинэчилж байгаа бол Францын Элчин сайдын яам, Мөнгөн завьяа, Фенг-Шү дэлгүүр, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК нийслэлийн тохижилтын ажлыг дэмжин гадна фасадаа өнгөлж будан, дээврээ засварлан, тохижилт, ногоон байгууламжаа сайжруулж байна.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ Энхтайваны өргөн чөлөөний гэрэлтүүлгийн 78 шонг угааж будан, шаардлага хангахгүй хайс хашлагыг буулгасан. Мөн шинээр мод нэмж тарин, тэмдэг тэмдэглэгээ хийх юм байна.