m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 00:24
75
Дархан-Уул аймагт нэмэлт дархлаажуулалт 67.1 хувьтай явж байна

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт 67,1 хувьтай явагдаж байна. Дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор энэ сарын 22-24-нд Дархан сумын ЗДТГ, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газрууд хамтран Дархан зах, Дархан номин худалдааны төв, Авто тээврийн төв зэрэг нийтийг хамарсан газруудад түр цэг ажиллуулж байгаа гэнэ.

Мөн Дархан сумын 1-3, 5-8, 15, 18 дугаар багуудад түр цэгүүд ажиллаж, зорилтод бүлгийн иргэдийг дархлаажуулж байгаа аж. Дархан-Уул аймагт Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад  21118 хүн хамрагдахаас 14160 хүн хамрагдаад байна.

Нэмэлт дархлаажуулалтад  21118 хүн хамрагдахаас 14160 хүн хамрагдаад байна