m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 00:50
144
"Хэсгийн байцаагч-2016" тэмцээн эхэллээ

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын дунд "Хэсгийн байцаагч-2016" тэмцээнийг зохион байгуулж байна.

Хэсгийн байцаагч нарын дунд албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх зорилготойгоор тус тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэмцээнд оролцогчид 10 үзүүлэлтээр өрсөлдөх бөгөөд энэ сарын 25-нд шилдгүүдээ тодруулна.