m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.24 02:09
126
“Амьтдын ертөнц” хүүхдэд зориулсан тоглолт болно

Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ах, эгч нараас нь бяцхан дүү нартаа зориулж “Амьтдын ертөнц” хөгжмийн концертоо тун удахгүй тоглох гэж байна. “Амьтдын ертөнц” тоглолт нь хөгжмийн зэмсгээр амьтдын дуу авиа, зан чанарыг дүрслэн дуугаргаж хүүхэд багачууддаа хөгжмөөр дамжуулан олон төрлийн танин мэдэхүйн мэдлэг олгох зорилготой билээ.  Уг тоглолт нь ЕБС-ийн өмнөх бүлэг болон дунд сургуулийн хүүхдүүдэд зориулан Камиль Сен-Сансын бүтээн туурвисан зохиолыг,  удирдаач СТА Д.Түвшинсайханы удирдлагаар Монгол улсын Морин хуурын чуулгын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно.

“Амьтдын Ертөнц” хүүхдэд зориулсан тоглолт болно

Тоглолт 2016 оны тавдугаар сарын 29-ны 15.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.